АН-ыг эзлэхийн төлөөх Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын дуэль албан ёсоор эхэллээ

Тус намын Үндэсний бодлогын хорооны хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд оролцох улс төрийн шийдвэр гаргажээ. Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ 5-р сард багтаан эцэслэн тодруулахаар ойлголцжээ. АН-ын ҮБХ-ны хурлын үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тус намын гишүүнчлэлээс хассан гэсэн дуулиан шуугиан дэгдэв.

Сонгинохайрхан дүүргийн АН хуралдаад намынхаа экс даргыг үндсэн дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ. Ийм шийдвэр гарч, цагаан цаасан дээр хараар буусныг АН-ын дарга С.Эрдэнэ ч батлав. Н.Алтанхуяг АН-ын даргаар ажиллаж байх үедээ шинээр барилга барина гэх нэрээр гишүүдээс ирсэн хандивыг хувьдаа завшсан гэж зарим хүн хардаж байгаагаа нуусангүй. Завшсан мөнгөний хэмжээ 6 тэрбум төгрөг гэсэн хүн итгэхэд бэрх тоог ч сошиалд “бор шувуу” болгон нисгэж ч байх шиг.

АН-ын одоогийн дарга С.Эрдэнийн хэлснээс үзвэл Н.Алтанхуяг АН-ын үндсэн дүрэм зөрчсөн бололтой юм. Харин нөгөө талдаа АН-ын удирдлагыг гартаа авна гэж хэлээд Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгсөн Н.Алтанхуягийн эсрэг зохион байгуулалттайаар гутаах ажил эхэллээ гэж дүгнэх хүн ч байна. С.Эрдэнэ нам доторх нөлөө, эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд өөрийн өрсөлдөгч Н.Алтанхуягийн эсрэг өрсөж хөдөлж байж ч мэднэ.

Н.Алтанхуяг өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бөгөөд 60 тэрбумын луйврын сүлжээг хамгаалагчид АН-ын удирдлагад байгаа гэж мэдэгдсэн. Ямартай ч АН-ын даргын төлөөх цусгүй тулаан С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хооронд дэгдсэн нь тодорхой байна. С.Эрдэнэ намын одоогийн дүрмээрээ хамгаалагдсан, бараг дархлагдсан бол Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөс дэмжлэгтэй. Тэдний дуэль одоо дөнгөж эхэлж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хотын дарга Б.Пүрэвдагва 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11-р сарын 1-нд ашиглалтад оруулахыг үүрэг болгожээ

“Хатанбаатар” эмнэлгийг нийслэл өмчлөлдөө буцаан авч, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн...

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбоо...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...