“Гоёл” наадмын отгон топ модель А.Сайхантамир гэж хэн бэ?

“Гоёл” наадам шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 36 дахь удаагийн наадмаар Монголын он оны топ модель, шилдэг дизайнерууд, шилдэг моделиуд, шилдэг үсчин, шилдэг нүүр будагч артистуудыг шалгаруулдаг. Энэ жилийн “Гоёл” наадмын отгон топ моделиор Амарсанаагийн Сайхантамир тодорлоо.

Топ модель А.Сайхантамирын товч танилцуулга, түүний гаргасан амжилтуудаас танилцуулъя.

  • 1995 оны зургадугаар сарын 25-ны өдөр төрсөн.
  • Эцэг эхээс 10-уулаа. Тэрбээр гурван эгч, гурван ах, нэг дүүтэй.
  • Хэнтий аймагт төрж өссөн, буриад ястан.
  • Ёочин хөгжмөөр 14 жил хичээллэж, багаасаа урлагийн боловсрол эзэмшиж өссөн.
  • Мисс, загвар өмсөгч бүсгүй 2016 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эрчим хүчний инженер мэргэжлээр төгссөн.
  • Анх 16 настайдаа Шилмэл загварын ордонд Г.Нармандах, Э.Сэлэнгээ багшийн шавь болж байжээ.
  • Тэрбээр анх удаа “Мисс-Монголиа 2014” тэмцээнд оролцож, 18 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан.
  • Мөн 2014 онд болсон “Манжуурын мисс” тэмцээнд оролцож, гуравдугаарт шалгарахаас гадна “Шилдэг үндэсний хувцас” номинацийн эзэн болсон.
  • Дараагаар нь “Буриадын мисс” тэмцээний тэргүүн миссээр шалгарч байжээ.
  • Мөн “Гоёл-2016” наадамд оролцож, дэд байрын шагналыг хүртэж байсан.
  • “Дэлхийн авьяаслаг мисс”-ийн тэмцээнд оролцож, дэд байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Хануйн голын 109.15 у/м гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл,...

Хамба лам Д.Жавзандорж: Хүн бүр ёс зүйг эрхэмлэн буяны зүгт шамдаарай

Бурхан багшийн дүйчэн өдөр энэ сарын 23-нд тохиох гэж...