Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зорилтот бүлгийн 293,200 иргэн байгаагаас өнөөдрийн байдлаар 179,546 иргэнийг хамруулаад байна.

Улирал солигдох үетэй зэрэгцэн аравдугаар сард томуугийн вакциныг хийж эхэлдэг. Монгол Улсын хувьд  аравдугаар сараас эхлэн томуугийн өвчлөл эхэлж улмаар нэг болон хоёрдугаар сард оргил үедээ хүрч эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс энэ жил улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг  эрт эхлүүлсэн буюу есдүгээр сарын 4-нд эхлүүлж, томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зорилтот бүлгийн 293,200 иргэн байгаагаас 179,546 иргэнийг хамруулаад байгаа ажээ. Мөн аравдугаар сарын 3-ны өдрийг дуустал 6 сартайгаас 6 настай хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр болсон гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газар 2025 онд 300 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг дархлаажуулсан бол энэ жил вакцины тоог 500 мянган хүн тун болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр энэ жил зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулах боломжийг нэмэгдүүлсэн байна. Мөн томуугийн улирал эхлэхээс өмнө дархлааг нь тогтоох нь чухал учир ийнхүү дархлаажуулалтыг эрт эхлүүлж байгаа ажээ.

Энэ жилийн вакциныг ДЭМБ-аас зөвлөмж болгосон, БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакциныг сонгож, Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авчээ. Вакциныг зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 65 болон түүнээс дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүн амд үнэ төлбөргүй хийнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...

Нийслэлд 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулж, 115 мянган айлын янданг буулгана

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны есдүгээр сарын...

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны...