Испани 16 хүртэлх насны хүүхдийн сошиал сүлжээний хэрэглээг хязгаарлана

Испани улс хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэлзүйн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор 16 хүртэлх насны хүүхдийн сошиал сүлжээний хэрэглээг хязгаарлах шинэ бодлого хэрэгжүүлэхээр болжээ.
Тус улсын Засгийн газраас танилцуулсан төлөвлөгөөнд Facebook, Instagram, TikTok, X зэрэг сошиал платформуудыг ашиглахад нас баталгаажуулах илүү хатуу систем нэвтрүүлэх, 16 нас хүрээгүй хэрэглэгчдэд алгоритмын нөлөөлөл, донтуулах контентыг багасгах зохицуулалт хийхээр тусгасан байна.
Мөн хүүхдүүдэд чиглэсэн хортой контент, цахим дээрэлхэлт, хувийн мэдээлэл алдагдах эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор эцэг эхийн хяналт, зөвшөөрлийн механизмыг сайжруулах аж. Хууль зөрчсөн платформуудад торгууль, хариуцлага тооцох заалт ч багтжээ.
Испанийн албаныхны тайлбарласнаар сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд сэтгэл гутрал, түгшүүр, цахим дарамттай холбоотой асуудал нэмэгдсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.
Испани ийнхүү сошиал сүлжээний хэрэглээг хуульчлан хязгаарлах алхам хийж буй нь Европын бусад орнуудад жишиг болохуйц шийдэл гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цахилгаан тасарвал дүүжин тээврийн зорчигчдыг эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...