Samsung- ын шинэ загвар “Airdrop”- оор iPhone-той файл шууд хуваалцана

Өмнөд Солонгосын технологийн тэргүүлэгч Samsung компани ухаалаг гар утасны хэрэглэгчдийн олон жилийн хүлээлтийг биелүүлж, Android болон iOS төхөөрөмжүүдийн хооронд шууд файл дамжуулах шинэ боломжийг нэвтрүүллээ.
Тус компанийн шинэчилсэн Quick Share функц нь AirDrop-той нийцэх шийдэлтэй болж, Galaxy төхөөрөмжөөс Apple-ийн iPhone руу зураг, видео болон бусад файлыг саадгүй дамжуулах боломж бүрдсэн байна.

Өмнө нь Android болон iPhone хэрэглэгчид хоорондоо файл хуваалцахын тулд гуравдагч аппликейшн, үүлэн үйлчилгээ эсвэл кабель ашиглах шаардлагатай байсан. Энэ нь хэрэглэгчдэд төвөгтэй, цаг хугацаа шаардсан үйл явц байв.
Харин шинэ боломж нэвтэрснээр ойр байрлах төхөөрөмжүүд хоорондоо Wi-Fi болон Bluetooth ашиглан өндөр хурдтайгаар шууд холбогдож, файл дамжуулах боломжтой болжээ.
Энэхүү функц нь хамгийн түрүүнд шинэ Galaxy цуврал утсанд суурилагдсан бөгөөд хэрэглэгч Quick Share тохиргоогоо идэвхжүүлснээр iPhone төхөөрөмж илрүүлж, файл илгээх боломжтой аж.
Мөн хүлээн авагч талын төхөөрөмж дээр файл хүлээн авах тохиргоог нээлттэй байлгах шаардлагатай юм байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү алхам нь Samsung болон Apple компанийн экосистемийн хоорондох “хаалт”-ыг сулруулж, хэрэглэгч төвтэй шинэ өрсөлдөөнийг эхлүүлж байна.
Цаашид ийм төрлийн нийцтэй шийдлүүд нэмэгдэхийн хэрээр ухаалаг төхөөрөмжүүдийн хоорондын ялгаа багасч, хэрэглэгчдэд илүү уян хатан орчин бүрдэх төлөвтэй байна.
Шинэчлэгдсэн Quick Share функц нь Android болон iPhone хэрэглэгчдийн хувьд томоохон дэвшил болж, өдөр тутмын хэрэглээг илүү хялбар, хурдан болгох боломжийг нээж өглөө. Энэ нь технологийн салбар дахь хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч байгааг харуулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...