Ирэх сараас тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-аас өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав дахь хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа. Тодруулбал, 2026 оны нэгдсэн төсвийн орлогын хэмжээг 31.9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн зардлын хэмжээг 33.9 их наяд төгрөг байхаар тооцон баталлаа. Ингэснээр улсын нэгдсэн төсвийг 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байгаа юм.

Төсвийн алдагдлын 2 их наяд төгрөгийн 1.8 их наядыг нь Засгийн газрын үнэт цаасаар,  779,2 тэрбум төгрөгийг гадаадаас зээл авч нөхөхөөр тооцжээ.

Мөн УИХ-аас төсвийг тодотгосноор ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ.  Товчхондоо ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамаарч энэхүү нэмэгдэл тооцогдох юм.  Жишээ татвал, улсад тасралтгүй 40 жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ахмадын суурь тэтгэвэр 300 мянгган төгрөгөөр нэмэгдэнэ.

Суурь тэтгэврийг ийнхүү нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 1.2 сая төгрөгт хүрнэ гэж Засгийн газар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 504 мянга орчим ахмад тэтгэвэр авч байна. Тэднээс 435 мянган ахмадын тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж төсвөөс 196.2 тэрбумыг татаас хэлбэрээр олгоно. Халамжийн тэтгэвэр 600 мянга, асаргааны тэтгэмж 370 мянган төгрөг болж, өснө.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин 20 хувиар, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллагсдын цалин мөн 20 хувиар нэмэгдэж, цалингийн  зөрүү буурах юм. Үндсэндээ энэ оны хувьд боловсролын салбарынхны цалин 70 гаруй хувиар нэмэгдэж байгаа бол төрийн үйлчилгээний салбарт ажиллагсдын цалин 50 хувиар өслөө гэж хэлж болно. Үүнд нийт 844,6 тэрбум төгрөг зарцуулж байна.

Түүнчлэн “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт зориулж 50 тэрбум төгрөг төсөвт суулгасан бол үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг төсвийн тодотголд тусгажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар...

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...