1072 хувьцаа нээлттэй өдөрлөг Дархан, Сэлэнгэ, Орхон аймагт болно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 Хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид өвлүүлэх, иргэдэд хувьцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг
2026 оны 09 сарын 28-ны өдөр ДАРХАН-УУЛ АЙМАГ ЗАЛУУЧУУД ТЕАТРТ 12:00-20:00 ЦАГТ
2026 оны 09 сарын 29-ны өдөр ОРХОН АЙМАГ УУРХАЙЧИН СОЁЛЫН ОРДОНД 10:00-18:00 ЦАГТ 2026 оны 09 сарын 30-ны өдөр СЭЛЭНГЭ АЙМАГ СЭЛЭНГИЙН ДОЛГИО ЧУУЛГАД 10:00-18:00 цагийн хооронд тус тус зохион байгуулагдана.

Нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн байгууллага, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатчидын танхим, үнэт цаасны компаниуд оролцож иргэдэд хувьцаа өвлүүлэх, хувьцааны данс нээх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ шаардлагатай бусад зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Иргэд та бүхнийг 2026 оны 09 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохиогдох байгуулагдах нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын...

Азийн пара наадмаас Монголын тамирчид алт, мөнгө хүрэл медаль хүртээд байна

"Айчи Нагоя 2026" Азийн пара наадам өнгөрсөн Ням гаригт...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг байнгын ажиллагаатай болгоно

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.19)...