АНУ-ын тэргүүн хатагтайн гоёлыг хэн урласан бэ?

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолд тэргүүн хатагтай Меланиа Трамп дэгжин бүрх малгайтай, хөх хослолоор гоёсон. Түүний хөх өнгийн дэгжин пальтог минималист, дэгжин загвараараа алдартай Адам Липпес гэх дизайнер урлажээ. Харин малгайг Америкийн загвар зохион бүтээгч Эрик Жавиц урласан байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд өөрийн нэр бүхий брэндтэй болж, Америкийн тансаг хэрэглээг орчин үеийн байдалтай хослуулсан гэж Адам Липппесийг Vogue сэтгүүл  дүгнэн бичжээ.
Дизайнер Липпес энэ арга хэмжээ нь Америкийн ардчиллын гоо сайхныг илэрхийлдэг, тэргүүн хатагтай, хатагтай Меланиа Трампыг хувцаслах нэр төрийн хэрэг байлаа гэв.
“Хатагтай Трампын хувцасыг Америкийн шилдэг гар урчууд урласан бөгөөд би ийм бүтээлийг дэлхий нийтэд үзүүлж байгаадаа маш их бахархаж байна. Хатагтай Трампад итгэл үзүүлж, хамтран ажилласанд гүнээ талархаж байна” гэж дизайнер сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэргүүн хатагтайн эл хувцаслалтад америкууд ихэнх нь таатай сэтгэгдэлтэй байна. Зарим нь нүүр хэт халхалсан, Трамп үнсэх гэхэд том бүрхээс болж төвөгтэй байсан гэж малгайг шүүмжилсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрэв

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 5...

СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүний томилгоог хэлэлцлээ. Сонгуулийн...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...