“Prada” 1.4 тэрбум доллараар “Versace”-г худалдан авлаа

“Prada” пүрэв гарагт Versace-г худалдан авлаа. Тодруулбал, “Prada”-ийн эзэд 1.375 тэрбум долларын гэрээ байгуулж,  Италийн загварын хоёр том брэндийг нэгтгэх, нэг удирдлагатай болгох алхам хийв.

Хэдий тансаг хнрэглээний эрэлт жилээс жилд буурч буй ч “Prada”  өргөжин тэлж амжилттай ажиллаж буй бол “Versace” сүүлийн хэдэн улиралд алдагдалтай ажиллаж байсан юм.

Энэхүү нэгдэл нь Францын конгломератуудын тэргүүлдэг тансаг зэрэглэлийн салбарт Италийн нөлөөг бэхжүүлж байгаагаараа онцлог гэж болно.

Бид “Versace”-ийн уламжлалт хэв шинж, онцлогийг  үргэлжлүүлнэ. Мөн тус брэндийг хөрөнгө оруулалтаар бэхжүүлж, урт хугацааны харилцаанд үндэслэсэн хүчирхэг платформоор хангах болно” гэж Прадагийн захирал Патризио Бертелли хэлжээ.

Долоон жилийн өмнө гэр бүлийн бизнесээ зарсан Донателла Версаче энэ шинэ түншлэлийг өндрөөр үнэлж буйгаа хэлээд “Prada”-ын эзад болох Миучиа, Патризио болон тэдний гэр бүлийг би үргэлж биширдэг байсан” гэжээ. “Би Италийн ийм найдвартай гэр бүлийн бизнесийн гарт брэнд маань орсонд баяртай байна.  Би чадах чинээгээрээ дэмжихэд бэлэн байна” гэж тэр нэмж хэлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрэв

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 5...

СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүний томилгоог хэлэлцлээ. Сонгуулийн...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...