Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр утаа, хорт хий, тоосжилт эрс багасна

“Нэгдүгээр тойрог зам” төслийн бүтээн байгуулалт нь ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцүүлж, байгаль орчин, хүн амын амьдралын чанарт эергээр нөлөөлөх эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэнэ. Тухайлбал, Улаанбаатар хотод төсөл хэрэгжээгүй үед тээврийн хэрэгслийн түгжрэлийн нөлөөгөөр өдөрт 35.9 кг тоосжилт үүсэж байсан бол төслийн үр дүнд энэ үзүүлэлт 239 дахин буурах тооцоолол гарчээ. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх замаар автомашинаас ялгарах SO₂, NOx, PM2.5 гэх мэт утаа, хорт хийн үзүүлэлт эрс багасна.

Төсөл хэрэгжихээс өмнө зүлэгжүүлэх талбай 14.5 мян.м2 байсан бол төслийн хүрээнд 16.6 дахин нэмэгдүүлж, 256.4 мян.м2 болгох тооцоолол гарчээ. Хүнд даацын тээврийн хэрэгслүүд хот доторх авто замын хөдөлгөөнд оролцох нь багасна. Ингэснээр тоосжилт, дуу чимээний бохирдол буурах эерэг талтай бөгөөд ялангуяа нийгмийн дэд бүтцийн ойролцоох хүнд машины нэвтрэлт багассанаар орчны дуу чимээ, доргилт буурах тооцооллыг гаргажээ. Тухайлбал, ногоон байгууламжийн төслийн замд үзүүлэх нөлөөг 23.3 дахин, агаар цэвэршилтийг 1053.9 дахин, дуу чимээ бууралтыг 25.9 дахин, хөрсөнд өгөх чийгшилтийг 10 дахин, агаарт өгөх чийгшилтийг 10 дахин, нарны хэт төөнөлтийн бууралтыг 21.5 дахин, хөрсний элэгдлийн бууралтыг 40.2 дахин, хог хаягдал зөөвөрлөлтийг 6.7 дахин нэмэгдүүлэх зэрэг үр нөлөө гарах судалгааг салбарын мэргэжилтнүүд тооцоолоод байна.

Төслийн хүрээнд нийт 3029 нэгж талбарыг чөлөөлнө. Ингэснээр 3000 орчим янданг хэрэглээнээс халж, байгаль орчинд эерэг нөлөөллүүдийг үзүүлэх юм.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...