Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмд 2025-2026 онд археологийн малтлага судалгааг явуулаад байгаа. Энэхүү төслийн хүрээнд хийгдсэн археологийн судалгааны ажлын 2026 оны онцлох үр дүнгээс Академич С.Чулуун, судлаач, профессор Такаши Мацүкава, Хитоши Мүраока нар өнөөдөр (2026.09.15) танилцууллаа.

Судалгааг Монголын талаас 2025 онд доктор Л.Эрдэнэболд, 2026 оноос Академич С.Чулуун, Японы талаас профессор Такаши Мацүкава нар удирдаж археологич Э.Уртнасангаар ахлуулсан судалгааны баг ажиллаж “Монголын бурхны шашны түүх, бичиг үсгийн судалгаанд шинэ эх хэрэглэгдэхүүн”-ийг илрүүлсэн байна.

Судалгаагаар дурсгалт газрын зүүн хэсэгт орших томоохон барилга, түүний урд байрлах жижиг барилгад малтлага хийв. Томоохон барилга нь төв танхим, бурхны таван тооны суурь, тэдгээрийг тойрсон горооны замтай байсан бөгөөд, барилгын хананд олон өнгөөр зурсан бурхны хөрөг, уул, үүл, могой болон ургамлын хээ бүхий ханын зургийн үлдэгдэл илэрсэн байна. Энэ нь Монголын бурхны шашны судалгаанд онцгой чухал дурсгал болсныг мэдээллээ.

Мөн малтлагын үеэр түүхий шавраар хийсэн бурхны олон хэсэг, бурхны толгой, өлмий, бурхны шүншиг болох шаазан хундага, морь унасан хүний дүрстэй төмөр эдлэл, эрдэнийн чулуугаар хийсэн 21 ширхэг эрхи, улаан зандан модны хэсэг зэрэг олдвор илэрчээ. 2025 онд Япон улсад хийлгэсэн нас тогтоох шинжилгээгээр уг сүм нь XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед хамаарах он цаг гарсан нь Монголын анхны хийд Эрдэнэзуугийн цаг үетэй давхцаж буй.

2026 оны судалгааны хамгийн онцлох үр дүн нь хоёр малтлагаас монгол бичгээр бичсэн үйсэн номын нийт 30 орчим хэсэг илэрч олдсон юм. Эдгээр үйсэн судруудын хэсгийг Чингис хаан Үндэсний музейн сэргээн засварлагчид анхны сэргээлтийг хийж, эхний хэсгийн уншилтаар шашны ном, зурхай болон сургаалын шинжтэй зүйл бичсэн нь мэдэгдэж байна. Түүний дотроос сонирхол татах нэгэн баримт нь Чингис хааны хөвгүүд, дүү нартаа сургасан билэг сургаалын хэсэг олдсон нь анхдагч юм. Тус билэг сургаал нь Лу.Алтан товч”-д тэмдэглэгдсэнтэй ижил байгааг судлаачид тогтоосон бөгөөд, цаашид нарийвчлан судалж, сэргээн засварлалт, хамгаалалтыг хийн онц цагийг тогтоох ажлуудыг эхлүүлээд байгаа ажээ.

Эдгээр олдвор, барилга байгууламжийн зохион байгуулалт, ханын зураг, үйсэн судруудаас үзэхэд Олон сүм нь Монголын анхны сүм хийдүүдийн нэг, уран барилга, шашин, бичгийн соёлын томоохон төв байсныг илэрхийлж байгаагаараа онцлогтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...

Непалд үер бууж 160 хүн нас барж, 400 хүн сураггүй боллоо

2026 оны 8-р сарын 26-нд Непалын хойд хэсэгт хөрсний...