Эхнэр, нөхөр хоёрыг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг нэхжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн байр руугаа явж байсан эхнэр, нөхрийг барьцаалж, их хэмжээний мөнгө нэхсэн хэрэг гарчээ. Иргэн Б.Д, Н.У нар энэ сарын 9-ний өдөр “Мерседес-Бенз” маркийн автомашинтайгаа зуслан руугаа явж байх үед нь хоёр этгээд хутга тулган сүрдүүлж, 1.5 тэрбум төгрөг өгөхийг шаардсан байна. Улмаар амь насанд нь халдахаар заналхийлж, эмэгтэйг нь авч үлдэн, нөхрөөр нь 300 мянган ам.доллар болон түүнтэй тэнцэх хэмжээний юань бэлтгүүлэхийг шаарджээ. Мөн мөнгийг есдүгээр сарын 11-ний өдөр хүлээн авахаар тохирсон байна.

Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд уг хэргийг үйлдсэн гэх 35 настай хоёр этгээдийг саатуулж, барьцаалагдсан иргэдийг эсэн мэнд суллан авчээ. Одоогоор сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хойшлуулшгүйгээр саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэй этгээдүүд уг хэргийг нэлээд эртнээс төлөвлөж, дээрх хоёр иргэнийг барьцаалан мөнгө нэхсэнээ хүлээн мэдүүлсэн гэх мэдээлэл байна.

Хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд бусад нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явагдаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...