Монголоос Кувейт рүү амьд хонь, ямаа экспортлох боломжтой боллоо

Ч0​Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Кувейт Улсын Хөдөө аж ахуй, загасны нөөцийн Ерөнхий газрын Амьтны эрүүл мэнд хариуцсан газрын захирал Мухаммад Камал-тай уулзаж, Монгол Улсын Мал эмнэлгийн Ерөнхий газраас баталгаажуулсан Монгол Улсаас Кувейт Улс руу амьд хонь, ямаа экспортлох эрүүл мэндийн гэрчилгээг гардуулан өгч, тус газрын захирал Мухаммад Камал гарын үсэг зурснаар гэрчилгээг эцэслэн тохиров.

​Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ Кувейт Улсын Хөдөө аж ахуй, загасны нөөцийн Ерөнхий газрын Амьтны эрүүл мэнд хариуцсан газрын захирал Мухаммад Камал-д богино хугацаанд талууд эрүүл мэндийн гэрчилгээг эцэслэн тохироход дэмжлэг үзүүлж, шуурхай ажиллаж байсан явдалд талархал илэрхийлж, Монгол Улсаас Кувейт Улс руу амьд хонь, ямаа экспортолж эхэлснээр Кувейт Улсын махны хэрэгцээ, хүнсний аюулгүй байдалд тодорхой хувь нэмэр оруулж, мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд аваачна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

​Кувейт Улсын Хөдөө аж ахуй, загасны нөөцийн Ерөнхий газрын Амьтны эрүүл мэнд хариуцсан газрын захирал Мухаммад Камал Монгол Улсаас Кувейт Улс руу амьд хонь, ямааны экспортыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд эцэслэн байгуулсан эрүүл мэндийн гэрчилгээг холбогдох байгууллагуудад хүргүүлж, зөвшөөрлийг ойрын хугацаанд олгохоо нотлов.

​Тус Элчин сайдын яамны 2025 оны ажлын төлөвлөгөөнд орсон Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй шинэ сэврээсэн махны экспортыг нэмэгдүүлэх, мөн амьд хонь, ямааны экспортыг эхлүүлэх ажил хэрэгжиж байна.
​​Кувейт Улс нь дотоодын махны хэрэгцээний 95 орчим хувийг импортоор хангадаг бөгөөд нэг хүнд ноогдох махны хэрэглээгээр дэлхийд 33, Арабын орнуудад 5, Булангийн орнуудад 2-т жагсаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...