“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээнд нийслэл болон 21 аймгийн 530 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, зургаан хоногийн хугацаанд нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 хувиар өссөн үзүүлэлт юм.

Өргөтгөсөн худалдаа өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар төмс, хүнсний ногооны борлуулалтыг долоо хоногоор сунгахаар шийдвэрлэжээ. Ингэснээр есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд төмс, хүнсний ногооны худалдаа үргэлжилнэ.

Энэхүү шийдвэр нь улирлын нийлүүлэлтийг оновчтой зохион байгуулж, иргэдийг шинэ ургацын хүнсний ногоогоор тасралтгүй, тогтвортой хангахад чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...