Албани улс AI-аар бүтээсэн  “Diella” нэртэй сайдыг Засгийн газартаа багтаажээ

Албани улс дэлхийд анх удаа хиймэл оюун ухаанаар бүтээсэн сайдыг томилжээ. Тодруулбал, 2025 оны 9 дүгээр сарын 11-нд Ерөнхий сайд Эди Рама шинэ Засгийн газраа танилцуулахдаа улс төрийн түүхэндээ анх удаа хиймэл оюун (AI) буюу виртуал агент “Diella” нэртэй бот-сайдыг томилсоноо зарлав.

Энэ виртуал сайд нь нийтийн худалдан авалт буюу төрийн тендерүүдийг хариуцах бөгөөд авилгалыг багасгаж, төрийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

“Diella” гэх виртуал сайд нь Албанийн төрийн үйлчилгээний цахим портал “e-Albania” дээр хэрэглэгчдэд төрийн баримт бичиг авах, үйлчилгээ авахад туслах виртуал туслах байдлаар анх нэвтэрч байсан бол одоо төрийн тендерийн сонголт, гэрээ, шалгаруулалтын процессыг хүнээс хамааралгүйгээр, шударга байдлыг ханган ажиллах үүрэг хүлээх юм байна.

Ерөнхий сайд “Diella нь бие махбодийн хувьд оршихгүй, нүүр царайгүй учир ил тод, авлигаас ангид байх боломжтой” гэж хэлжээ

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...