Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ.

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой, жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 400 хүнийг ажлын байраар хангах, 40 МВт дулааны цахилгаан станц бүхий Нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд эхэлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгоод буй юм.

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл өөрийн эзэмшлийн хувийг охин компани “Эрдэнэс ҮТП” ХХК-иар, нийслэл өөрийн хувийг “Нийслэлийн түншлэлийн сан хувийн сан ХОС ТЗК” ХХК-иар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын тогтоол батлагдсанаар төрийн түншлэгчийн эрх зүйн этгээд тодорхой болж, сонгон шалгаруулалт, түншлэлийн гэрээ болон бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...