Үерийн гамшгийн үед булаг шанд болон гар худгийн усыг унданд хэрэглэж болохгүй

Байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас гарч буй үер усны гамшиг осолтой холбогдуулан Улсын онцгой комисс (УОК)-оос гаргасан дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Иргэд онц шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх
  • Асран хамгаалалтад байдаг өндөр настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх
  • Гадуур явсан тохиолдолд өмссөн гадуур хувцсаа угааж цэвэрлэх
  • Хүн бүр хувийн ариун цэврийг сахиж, гарыг сайтар савандаж угаах
  • Ундны ус, хоол хүнсний зүйлийг баталгаат газраас авах, заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх
  • Аяга, таваг, хоолны хэрэгслийг зориулалтын бодисоор угааж ариутгах, эсвэл хоёр хувийн содны уусмалаар тогтмол угааж хэрэглэх
  • Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг унданд хэрэглэхгүй байх
  • Айл өрх, албан байгууллагууд үерийн улмаас үүсэж тогтсон хог хаягдал хаягдал шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгэх шаардлагатайг зөвлөлөө.

Мөн халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарах үрэвсэх  гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Бохирлогдсон хөрсөнд халдварт өвчин үүсгэгч нян, бактери удаан хугацаагаар амьдарч халдварт өвчин гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргасан ариун цэврийн байгууламжийг халдваргүйжүүлэх зааврыг хүргэж байна.

Суултууртай модон жорлонг таван литр усанд дөрвөн ширхэг жавалион хийж 0.1 хувийн уусмал бэлдэн халдварт өвчний үед долоо хоногт нэг удаа, энгийн үед 14 хоногт нэг удаа

Суултуургүй модон жорлонг 10 литр усанд 35 ширхэг жавалион хийж 0.5 хувийн уусмал бэлдэн халдварт өвчний үед болоо хоногт нэг удаа, энгийн нөхцөлд сард нэг удаа ариутгана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ч.Ариунзул Эверестийн оргилд амжилттай гарлаа

Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын...

Сурагчид электрон тамхийг хүнсний жижиг дэлгүүрүүдээс худалдан авдаг гэж хариулжээ

ЭМЯ-ны хүсэлтээр ДЭМБ Монгол Улсын электрон тамхины зах зээл,...

Эверэстэд манай хоёр уулчин авирч байна

Цэнхэр гаригийн хамгийн өндөр цэгт тооцогдох далайн төвшнөөс дээш...

Дөрөвдүгээр сард 8 улсын 63 иргэнийг албадан гаргав

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч дөрөвдүгээр сард төлөвлөгөөт 2,...