Р.Эрдэнэбүрэн: Хуульд заасан 14 хот, 3 дагуул хот орон нутгийн зэрэглэлтэй учраас Улаанбаатарын эдэлбэрт хамааралгүй

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрөгч 2024 оны зургадугаар сарын 05-нд баталсан. Энэ оны зургадугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх ёстой. Гэвч Засгийн газрын газраас уг хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах хуулийн төсөл санаачилжээ. Дээрх хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан саналаар бол шинээр байгуулагдах хотуудын эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоох асуудлыг шийдэх асуудал тулгарч буй нь хуулийн хэрэгжилтийг хойшлуулах үндсэн шалтгаан болж байгаа юм байна.

Тухайлбал, орон нутгаас эдэлбэр газрын талаар санал авч буй боловч, үндэслэл муутай санал ирж байгаагаас гадна хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, зарим аймгууд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж дуусаагүй байна. Эдэлбэр газрыг тогтооход энэхүү төлөвлөгөө чухал учраас ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн. Мөн орон нутгийн хил хязгаарын асуудлыг олон нийтийн саналд үндэслэн зөв тогтоохгүй бол дараа нь хуулийг хэрэгжилтийг хангахад бэрхшээлтэй. Тиймээс маргаан, зөрчил байвал бүрэн ойлголцсоны дараа хил хязгаарыг тогтоох шаардлагатай байгаа гэдгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулжээ.

Р.Эрдэнэбүрэн сайдын онцолсноор, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хуульчлан заасны дагуу засаг, захиргааны нэгжийн чиг, үүрэг тодорхой буй учраас нэг асуудлаар ялгаатай шийдвэр гарах боломжгүй. Хуульд заасан 14 хот, 3 дагуул хот бол орон нутгийн зэрэглэлтэй учраас Улаанбаатар хотын эдэлбэр газарт хамааралгүй юм байна. Хотын захирагч хотын иргэдээсээ сонгогдохоор улс төрийн асуудлаас илүү аж ахуйн асуудалд анхаарах сайн дүр зураг харагдаж байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдийн шилжилт, хөдөлгөөний өөрчлөлт цахимаар хийгдэх учраас хөрөнгө мөнгө шаардагдахгүй аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...