Сурагчид электрон тамхийг хүнсний жижиг дэлгүүрүүдээс худалдан авдаг гэж хариулжээ

ЭМЯ-ны хүсэлтээр ДЭМБ Монгол Улсын электрон тамхины зах зээл, хэрэглээ, нэн ялангуяа маркетингийн стратеги хүүхэд залуус электрон тамхи хэрэглэхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны ажлыг захиалж гүйцэтгүүллээ. Уг судалгааг Сингапур Улсын судлаачдын баг гүйцэтгэсэн бөгөөд урьдчилсан дүнг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд танилцуулав.

Судалгаанд Улаанбаатар хотын төвийн болон захын дүүргүүдэд орших ерөнхий боловсролын зарим сургуулиуд, кино театр, парк, дэлгүүр худалдааны төв зэрэг хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг нийтийн эзэмшлийн цэгүүдийг хамруулсан байна. Ингэхдээ ДЭМБ-ын Сургуульд суурилсан судалгааны арга зүйд үндэслэж судалгааны бусад холимог арга зүйг давхар ашиглажээ. Уг судалгаанд хамрагдсан сурагчдын дийлэнх нь электрон тамхийг ямар нэг байдлаар хэрэглэж үзсэн, тогтмол хэрэглэдэг, сургууль, гэрийн ойролцоох хүнсний жижиг дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой, электрон тамхи татах нь цаг үеэ дагасан, загварлаг байдаг, олны танил хүмүүс хэрэглэж байгааг харахад “күүл харагддаг” гэх мэт хариултыг нийтлэг сонгож хариулсан байна.

Түүнчлэн 2025 оны байдлаар зах зээлд нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байгаа нь 2020 онтой харьцуулахад нэр төрлийн хувьд огцом өсжээ. Судалгааны эцсийн тайлан удахгүй бэлэн болох ба судалгааны дүнд үндэслэж эрүүл мэндийн бодлого боловсруулагчдад тодорхой зөвлөмж, интервенциүдыг санал болгох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...