Ганга нуурыг хамгаалах хоёр дахь төслийг хэрэгжүүлэхээр болжээ

У.Хүрэлсүхийн санаачилгаар 2018 онд Ганга нуурыг хамгаалан сэргээх нэгдүгээр шатны төслийг эхлүүлж байсан бөгөөд энэ жил хоёрдугаар шатны төслийг эхлүүлэхээр болсон байна. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Ганга нуурын 95 хувь нь 2017 оноос хойш хатаж ширгээд байсан юм. Иймд нуурыг сэргээх нэгдүгээр шатны төслөөр эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд ширгээд байсан Ганга нуур мөхлөөс аврагдсан.

Ганга нуур нь Монгол Улсын Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших, шорвог нуур юм. Хээр тал болон Говийн зааг дээр орших, ус намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц тогтоц бүхий тус нуур болон ойр орчмын намгархаг газар нь цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувуудын чуулж, үрждэг чухал нутаг билээ.

Ойр орчимд нь Дуут, Сүмтийн, Эрдэнэ, Холбоо, Зүүн Холбоо, Цагаан, Хосмогт, Улаан (ширгэсэн), Зэгст зэрэг нуур цөөрөм бий. Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар нь 2004 онд Рамсарын ус, намгархаг газар болон бүртгэгджээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...