АН-ын залуус үерийн голомтод ажиллаж, гамшигт өртсөн хүмүүст тусална

АН-аас үерийн голомтод очиж ажиллахаар болсон талаар өнөөдөр мэдээлэв.

АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:

-Бид үерийн голомт руу хөдлөх гэж байна. АН-ын гишүүд залуус, ахмадуудад тал талаасаа цуглаж байна. “Дэм дэмэндээ” постерыг пэйждээ оруулснаас хойш сайн дураараа ажиллах залуус нэмэгдэж ирж байна. Өчигдөр тав талбайд үерт амиа алдсанд иргэдэд эмгэнэл илэрхийлж, 1000 зул өргөх ёслолыг хийлээ. Ер нь улстөржих цаг нь биш гэдгийг олон нийт хэлж байгаа. Тиймээс эхлээд нэгэндээ тусалъя. Гэхдээ улстөржих цаг биш гэж хариуцлага алдаж суугаа удирдлагуудыг хаацайлж болохгүй. Юуны түрүүнд хамтын хүчээр аюулгүй байдлаа хангая.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:

-АН-ын залуус үерт эндсэн иргэдэд эмгэнэл илэрхийлсэн. Шууд холбогдох утас тавьсан. Утас руу намын гишүүд, дэмжигч иргэд залгаж, газар дээр нь очиж ажиллах уриалга гаргасны үндсэн дээр өнөөдөр бид цугларч байна. Иймээс нөхцөл байдал дээр бие биедээ туслах үүднээс очиж байна. Ямар нэг улстөржилт байхгүй. Адилхан монголчууд дэм дэмдээ байцгаая гэдэг үүднээс ажиллахаар явж байна. Өчигдөр АН-ын залуус Баянзүрх дүүрэгт ажилласан. Бидэнд туслахаар ирсэн хүмүүст баярлалаа. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн цаг үед иргэдийнхээ аж амьдрал, асуудлыг шийдчихээд дараа нь хариуцлагаа нэхнэ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ардчилсан нам шилжилт хөдөлгөөнийг шалгуулахаар ТЕГ-т шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг, Монголын Хүний...

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэртэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хар тугалганы батарейг дахин...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...

“Үндэсний орон сууцжуулалтын тухай” хуулийн төсөл боловсруулжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн...