Гурван намын хамтарсан Засгийн газар орших,иэс оршихыг улстөрчид хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, нийгэмд үүсээд буй дуулиантай холбогдуулан тайлбар өглөө. Тэрбээр өөрийн хүүгийн үйлдлийн өмнөөс ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, тодорхой дүгнэлт гарах байх гэдгийг ч хэлжээ. МАН-ын бү?лгийн зарим гишүүн гэр бүлийн асуудлыг төрийн хэрэгтэй хольж хутгахгүй байх, УИХ-ын хэвийн үйл ажиллагааг тасалдуулж болохгүйг сануулж хэлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулж, улс төрийн шийдвэр гаргуулах саналтай байгаагаа хэлсэн байна.

Бүлгийн хурлаасаа гараад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн. Өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Б.Золбаяр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар дахин нэр дэвших сонирхол Ерөнхийлөгчид байхгүй хэмээн мэдэгдсэн. У.Хүрэлсүх нэгэнт Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй гэдгээ зарласны маргааш болж буй Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын уулзалтаар нийгэмд өрнөж буй шуугиан, жагсаал цуглаан, хамтасарн Засгийн газар цаашид үргэлжлүүлэн ажиллах эсэхийг хөндөн ярилцах нь гарцаагүй.

Өглөө АН-ын гишүүүд дэмжигчид АН-ын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт Засгийн газраас гарах, Ерөнхий сайдын улаан хамгаалагч хийхгүй байх, сөрөг хүчний хяналтаа тавихыг шаардаж жагссан. ХҮН-ын дарга Т.Доржханд Засгийн газраас гарахад болохгүй зүйлгүй. Асуудал шийдэх гэсэн болохоос албан тушаалд шунаагүй гэх утгатай мэдэгдэл хийсэн. Ямартай ч улс төр бужигнаж эхэллээ. Ерөнхий сайд, цаашлаад хамтарсан Засгийн газар орших, эс оршихыг ойрын үед шийдэх улс төрийн шийдвэрүүд шил шилээ даран гарах нь ээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Францын тал Ураны төсөлд олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжлээ

Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа...

ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

Нийслэл Улаанбаатарын "Үнэн зоригт" дарга Х.Нямбаатарын шийдвэрээр муу нэртэй...

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

Энэ сарын 16-18-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Илүү их...

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт эхэллээ

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955...