Ч.Ариунзул Эверестийн оргилд амжилттай гарлаа

Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин болж байгаа бөгөөд өчигдөр А.Баттогтох (15), Б.Батхишиг (16) нар тус уулын оргилд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан юм. Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа талаар мэдээлэл бидэнд ирлээ. Эверестийн оргилд Монголын уулчин (гавьяат тамирчин Г.Өсөхбаяр) анх мөрөө гарсанаас хойш 20 жил өнгөрсөн ба Эверестийн оргилыг эзэлсэн анхны монгол эмэгтэй уулчин нь гавьяат тамирчин Б.Гангаамаа (2 дахь монгол уулчин) болсон билээ.

Дэлхийн зулайд өмнө нь манай улсаас:
1.Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005 онд)
2.Гавьяат тамирчин Б.Гангаамаа (2011 онд)
3.С.Бат-Эрдэнэ (2012 онд)
4.Л.Баярсайхан (2012 онд)
5.Гавьяат тамирчин Б.Цэвээндаш (2012 онд)
6.Ц.Цогзолмаа (2012 онд)
7.Ж.Бямбасүрэн (2018 онд)
8.Б.Гантулга (2022 онд)
9.О.Золбоохүү (2023 онд)
10.С.Ганхүү (2023 онд)
11.Ц.Гэрэлт-Од (2023 онд)
12.Ц.Анхбаяр (2023 онд) нар амжилттай авиран эсэн мэнд буусан бол Л.Пүрэвсүрэн (13), Ц.Өсөхжаргал (14) нар 2024 онд Эверестийн оргилд гарсан боловч буух замдаа харамсалтай нь нас барсан.
15.А.Баттогтох (2025 онд)
16.Б.Батхишиг (2025 онд)
17.Ч.Ариунзул (2025 онд)

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...