Х.Нямбаатар: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн  сайд танилцуулахдаа төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа мөн Амгаланбаатар нарт  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой мэдээлэл өглөө.

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсныг улс төрийн зорилгоор амь насыг нь хөнөөсөн гэх хэрэгт шалгагдаж гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдож сүүлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын дээд шүүхийн шийдвэрээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Шалгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа мөн Амгаланбаатар нарт холбогдох хэргийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс энэ удаан хугацаанд эрх нь зөрчигдөн, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрэлдэж байна. Хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх саналаа прокурор цагдаагийн байгууллагаас гаргахаар бэлдэж байна.

Мөн 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин үргэлжлүүлэн шалгаж эхэлж байна. Энэ ажлыг хэсгийг Эрүүгийн цагдаагийн дарга Т.Сүхболд ахалж ажиллана. Мөн  нэмж хэлэхэд энэ хэрэг бол олон улсын хүний эрхийн байгууллагуудын цаашид судлах, дахиж ийм үйлдэл гаргахгүй байх маш том кейс боллоо. Хэрэг үйлдээгүй хүмүүсийг хэлмэгдүүлж, хүчээр хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтомж зөрчиж мөрөж шалгаж ял оноосон энэ хэргийг цаашид хууль сахиулах байгууллага шалгана. Улстөрийн зорилготой энэ хэргиг  хэн үйлдэв  гэдгийг тогтооно. Хэрэг хуучирдаггүй гэдэг агуулгаар цаашид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг та бүхэнд хэлье” гэлээ.

Монголын төр энэ хүмүүсээс уучлал гуйх уу?

– Эрүүгийн хэрэг хянан шийтгэх  тухай хуулийн  45 дугаар зүйлд хүнийг хууль бусаар шийтгэсэн, ялласан,  цагдан хорьсон эрхийг зөрчсөн эрүүдэн шүүсэн мөрдөгч прокурор шүүгчийн гэм бурууг үл харгалзан  төр хохирлыг барагдуулах эрх зүйн зохицуулалттай. Төр буруутай хүмүүсийг тогтоож тэр хүмүүсээс хохирлыг нэхэмжлэх зохицуулалттай. Өмнө нь ийм хэрэг  гарч байсан. Иргэн Эрдэнэ-Очирт ялын дээд хэмжээ оноосон шийдвэр цагаадаж байсан. Олон жил мөрдөн  шалгуулж, хоригдсон хугацааны хохирлоо энэ хүн төрөөс нэхэмжилж гаргуулж байсан. Энэ бол маш харамсалтай явдал. Цаашид ийм зүйл гаргахгүй байх тал дээр анхаарч, хүний эрхийн  байгууллагуудтай хамтарч ажиллахыг  Ерөнхий сайд Хууль зүй,  дотоод хэргийн  яаманд даалгасан.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...