БНХАУ руу суудлын автомашинтай зорчдог болно

Хилийн боомтууд нээгдсэнээс хойш манай улсын иргэд суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих хүсэлт их тавьж байна. Тиймээс ЗТХЯ Монгол Улс, БНХАУ-ын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ.

Дээрх хүрээнд хоёр талын холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашин нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулжээ. Журмын төслийг ГХЯ-аар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байна.

Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгааг салбарын яамнаас мөн мэдээллээ. Энэ асуудал ажил хэрэг болбол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэх юм.

Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг боомтыг нээж байнгын ажиллагаатай болгосноор баруун хилээр жилд 5 сая тонн нүүрс экспортлох, БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж аймагтай иргэд, ААН-ийн хамтын ажиллагаа өргөжиж, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдэх талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...