Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

“Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй” гэх мэдээллийг АТГ хүлээн авснаар “Салхитын мөнгөний ордын” гэх тодотголтой эрүүгийн хэргийг 2018 оны зунаас шалгаж эхэлсэн. Шалгах явцад хахуульд өгөхөөр бэлтгэсэн, эх үүсвэр нь тодорхойгүй 1.4 сая ам.долларыг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн тогтоож, хураан авсан байдаг. Анхны мэдээлэлд ийм хэмжээний мөнгөний тухай дурдагдаагүй. Мөрдөгчид тэрхүү нууц мөнгийг илрүүлсэн байдаг. Дээрх 1.4 сая ам.долларыг улсын орлого болгохоор 2020 онд шүүхээс шийдвэрлэсэн юм. Тухайн үеийн ханшаар 4 орчим тэрбум төгрөгтэй тэнцэнэ.

Тухайн үед 2018 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар тусгай хүчнийхэнтэй газар дээр очиж ажилласан байдаг. Энэ талаар тухайн үед Г.Занданшатар бөөсөнд хутга гаргалаа гэх мэтээр шүүмжилж байсан ч авлигачдын гарт орох байсан 4 тэрбум төгрөг улсын ордого болжээ. Дээрээс нь Салхитын мөнгөний ордоос төвлөрүүлсэн 1.2 их наяд төгрөгөөр ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаэ байсан юм. Тэгэхээр Г.Занданшатар сүржигнээгүй бол 4 тэрбум төгрөг авлигачдын халаасанд орох байжээ.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...

Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд...

Улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тарьжээ

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн...

Эдийн засагт 11 хувийн өсөлт авчрах УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭ

Улаанбаатар бол манай улсын хүн амын тэн хагасаас илүү...