Азийн пара наадмаас Монголын тамирчид алт, мөнгө хүрэл медаль хүртээд байна

“Айчи Нагоя 2026” Азийн пара наадам өнгөрсөн Ням гаригт албан ёсоор эхэлсэн. Энэ удаагийн наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 гишүүн орны 2,590 тамирчин спортын 19 төрлөөр 489 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Наадмын нээлтэд Японы эзэн хаан Нарүхито оролцож, наадам нээснийг зарласан. Мөн Японы паралимпын аварга, медальтнууд галт бамбарыг тулганд асаасан билээ.

Монгол Улсаа төлөөлөн нийт 45 тамирчин арлын орныг зорьсон. Тэгвэл өчигдөр/2026.10.19/ наадмын албан ёсны эхний өдөр баг тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Т.СУВД-ЭРДЭНЭ МӨНГӨН МЕДАЛЬ

Тодруулбал, пара жүдогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ мөнгөн медаль. Өдгөө 24 настай тэрбээр эхний тойрогтоо Индонезийн Новиа Ларассатиг, хагас шигшээд Казахстаны Тлеккабыл Альфияаг тус тус ялж, мөнгөн медалийн болзол хангажээ. Харамсалтай нь, финалд Японы Шизүка Хангаид дийлдсэн аж.

У.СҮРЭНЖАВ АЛТАН МЕДАЛЬ

Харин пара таеквондогийн -52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Парисын паралимпын аварга У.Сүрэнжав таамаг ёсоор түрүүллээ. Өдгөө 26 настай тэрбээр эхний шатандаа Индонезийн Риа Юлиантиг, хагас шигшээд Хятадын Шао Чианыг улмаар финалд Узбекистаны Умида Мамараджабоваг тус тус ялжээ. Түүний Ази төдийгүй дэлхийн дэвжээнд буулган авна гэдэг хэцүү даалгавар болсон бололтой.

Х.ТЕМИРБЕК ХҮРЭЛ МЕДАЛЬ

Тэгвэл пара таеквондогийн төрөлд Х.Темирбек хүрэл медаль хүртсэн. 24 настай залуугийн хувьд эхний шатандаа Ираны Мохаммадтаха Хассанпурт ялагдсан ч дагах тулаандаа Афганистаны Али Сажад Хамразыг ялж, хүрэл медалийн төлөө Японы Мицүяа Танакаг ялжээ.

Ийнхүү эхний өдөр хүртсэн гурван медалийнхаа чанар, тоогоор Монголын тамирчид багийн дүнгээр аравдугаар байрт явж эхэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг байнгын ажиллагаатай болгоно

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.19)...

Өвлийг угтаж нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх...