Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.19) болж, дараах үүргийг өгсөн байна. Үүнд, Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт (Толгойт) чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасантай холбогдуулан вагон нэмж тавих, байнгын ажиллагаатай байх үүргийг Төмөр замын газар болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудад өгчээ. Төмөр замын трассын газар чөлөөлөлттэй холбоотойгоор Шувуун фабрикийн орчимд амьдарч буй дөрвөн өрхийн гурвынх нь нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн нэг өрхийн асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгсөн байна.
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замын их бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан гүйцэтгэж, саяхан ашиглалтад оруулсан юм. Нийт 127.1 км төмөр замыг байгуулсан. Уг төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулж, тэсэрч дэлбэрэх аюултай ачааг хотын төвөөр цаашид тээвэрлэхгүй болж байгаагаараа давуу талтай.

