Монголын таван ширэн бээлийтэн хүрэл медалийн төлөө тулалдана

Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ний өдрүүдэд болж байгаа бөгөөд 66 орны нийт 540 (эрэгтэй 327, эмэгтэй 213) тамирчин өрсөлдөж байна. Харин манай улс тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчинаа илгээсэн билээ.
Тэмцээний шөвгийн наймд буюу хүрэл медалийн төлөөх даваанд Монголын дөрвөн ширэн бээлийнтэн шалгарсан нь Л.Алтанцэцэг, Х.Билгүүнсайхан, А.Баттулга, О.Бямба-Эрдэнэ, Б.Мөнгөнсаран нар юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг Японы Хиккарү Шинохаратай, 51 кг-д Б.Мөнгөнсаран Узбекистаны Феру Казаковатай, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Испанийн Молина Сальвадор Мартинтай, 55 кг-д Х.Билгүүнсайхан Испанийн Серрона Рафаэльтай, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ Их Британийн Камара Оделтэй тус тус хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
Монголын боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийт 16 медаль хүртсэн ба анхны медалийг 1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг-д мөнгө) хүртэж байсан бол отгон медальтан нь гавьяат тамирчин Б.Чинзориг (63.5 кг-д мөнгө), Б.Мишээлт (67 кг-д хүрэл) нар юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...