“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно

Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Уг өдөр НЭМГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран автомашины хөдөлгөөн хязгаарласан цэгүүдэд агаарын чанарын үзүүлэлтийг хэмжинэ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дуу чимээний үзүүлэлтийг хэмжиж харьцуулсан судалгаа хийх юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “2000 оноос дэлхий нийтээр есдүгээр сарын 22-ны өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэж ирсэн. 2007 оноос Монгол Улсад тус өдрийг тэмдэглэж байна. Улаанбаатар хотод 750 мянган тээврийн хэрэгсэл байдаг. Үүний 600 мянга орчим нь өдөр тутамд хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн нэг км квадрат нутаг дэвсгэрт дунджаар 1900 гаруй автомашин ногдож байна. Дэлхийн өндөр нягтшилтай хотуудтай харьцуулахад энэ нь өндөр үзүүлэлт. Тээврийн хэрэгслээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэд хэдэн бодис ялгардаг. Тухайлбал, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, азотын ислийн нэгдэл, нарийн ширхэгтэй тоосонцрууд ялгарч байдаг. Мөн чимээ шуугианы бохирдол бий болгодог. Нэг өдөр ч гэсэн орчны бохирдлоос сэргийлэн автомашинаас татгалзахыг уриалж байна” гэлээ.

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Автомашингүй бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл буюу сурроныг нэвтрүүлэхгүй. Мөн энэ өдөр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Автомашингүй бүсчлэлээс бусад гудамж, замд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилсэн хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас “Автомашингүй өдөр” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюулгүй зорчуулахаар гудамж, замуудад хяналт, шалгалт явуулж ажиллана” гэлээ.

Энэ өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж буй. Маршрутын өөрчлөлтийг танилцуулъя.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зэвсэгт хүчний бүх анги, салбарт эрсдэлийн хяналт шалгалт хийжээ

Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Эхнэр, нөхөр хоёрыг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг нэхжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн байр руугаа явж байсан...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...