Хятад орныг танин мэдэх соёлын өдрүүд болно

“Хятад Монголын найрамдлыг бэхжүүлж хамтын ажиллагаа хамтын хөгжлийг ахиулъя” сэдэвт ерөнхий үзэсгэлэнг энэ үеэр зохион байгуулж, Уран зургийн галлерэйд сонирхуулах юм байна.

Улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, экологийн соёл иргэншил, Хятад хэл сурах бичиг, хүүхдийн уран зохиол зэрэг хүрээний шилдэг номуудыг үзэсгэлэн мөн дэлгэгдэнэ.  Номын үзэсгэлэнд “Ши Жиньпин: Төр улсыг засах тухай” хэмээх тусгай тавиур байрлуулж шимтэн уншигчдэд танилцуулах өдөрлөг болох болно.

ӨМӨЗО-ны соёл урлагийн салбарын ажилтнууд болон Монгол Улсын шилдэг уран бүтээлчид хамтран оролцсон Монгол Хятад хоёр улсын Тэргэл сарны баярыг угтах урлагийн тоглолт  2025 оны 9-р сарын 16-ны өдөр 19:00 цагаас, 9-р сарын 17-ны өдөр 19:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдох болно. Эрхэм уншигч та энэхүү тоглолтыг хүрэлцэн ирж үэж, сонирхох боломжтой юм.

 

Улаанбаатар хотын театруудад “Нэйжа-2: Хувилгаан хүү далайг түйвээсэн нь”, “ Цагаан могойн үлгэр: Хаан амилсан нь”, “Лай фу зочид буудал”, “Дэргэд минь ирээч”, “Сэжигтнийг аварсан нь” зэрэг уран сайханы онц сонирхолтой кинонуудыг  үнэ төлбөргүй гаргаж Улаанбаатар хотын Prime Cineplex кино теарт үзэгчдийн хүртээл болгоно

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....