Замын-Үүд боомтод “Бүс нутгийн логистикийн төв” байгуулна

 Замын-Үүд боомтын хувьд эдийн засгийн төв коридорын гол зангилаа буюу гурван улсыг холбох төв гэдгээрээ онцлогтой.
Уг боомтын хүчин чадлыг өргөтгөх шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолбор 8 дахин томорч, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтцийг өргөтгөөд буй юм.
Тэгвэл “Боомтын сэргэлт”-ийн бодлогоор Замын-Үүд боомтыг эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомт болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хуурай боомтын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байгаа билээ.
 Монгол Улсын хэмжээнд Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомтыг хөгжүүлэхээр тодорхойлсон. Хуурай боомтуудад ачаа тээврийн логистикийн терминал, төвүүдийг байгуулах бөгөөд үүнийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх юм.
“Замын-үүдийн хувьд дэлхийн томоохон зах зээл болох БНХАУ-д ойрхон, стратегийн хувьд хамгийн ашигтай байршилтай Тяньжин далайн боомтоос ачаа хүлээн авах боломж өндөр учир төмөр зам, автотээврийн хоршил сайтай гэдгээрээ бусад боомтуудаас давуу талтай. Харин чингэлэг овоолгын талбай, гаалийн баталгаат агуулах хүрэлцээгүйгээс үүдэлтэй сүүлийн жилүүдэд Хятадын далайн Тяньжин боомтоос чингэлэг татах, тээвэрлэлтийн ачааллын улмаас тээврийн өртөг нэмэгдэх, ачаа таталт удаашрах бэрхшээлтэй монголчууд нүүр тулж байгаа. Энэ нь ачаа буулгах техникийн, дэд бүтцийн, логистикийн нөхцөл, хүчин чадал сул байгаатай холбоотой. Харин үүний шийдэл нь хуурай боомтын асуудал гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга Б.Тулга” онцлов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...