БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Саналын хуудсыг 100 хувь тоолсны дараа И Жэ Мён 35 сая орчим саналын 49.42 хувийг авсан бол түүний консерватив өрсөлдөгч Ким Мүн Сү 41.15 хувийг авсан гэж үндэсний сонгуулийн хорооны мэдээлснээр 1997 оноос хойших Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. И Жэ Мён сонгуулийн үр дүнгийн дараа түүнд итгэл хүлээлгэсэн сонгогчдод талархал илэрхийлээд  “Ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйн тулд надад хүлээлгэсэн том хариуцлага, эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Ард түмнээ нэгтгэх ерөнхийлөгчийн үүргийг мартахгүй гэжээ.

Тэрээр өмнө нь Ерөнхийлөгч болох гэж хоёр удаа оролдоод бүтэлгүйтсэн түүхтэй. Уншигчид санаж буй бол 2024 оны 1-р сард Пусан хотын нисэх онгоцны буудлын барилгын талбайн гадаа сэтгүүлчдийн асуултад хариулж байх үедээ хүзүүнд нь хутгалуулж гэмтсэн улстөрч бол И Жэ Мён юм.  И Жэ Мёны гэмтэл нь хэдийгээр хагалгаа хийх шаардлагатай ноцтой байсан ч тийм ч тэрээр сум нэвтэрдэггүй шилний ард, сум нэвтэрдэггүй хантааз өмсөж, баллистик цүнх үүрсэн агентуудаар хүрээлүүлэн сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байв. И Жэ Мёныг  алахаар завдсан этгээд И-г хэзээ ч ерөнхийлөгч болохгүйг баталгаажуулахыг хүссэн найман хуудас тунхаг бичиг бичсэн байсан бөгөөд  15 жилийн хорих ял авсан  Энэхүү халдлага нь Өмнөд Солонгос дахь улс төрийн туйлшралыг улам гүнзгийрүүлж, И Жэ Мён  болон экс ерөнхийлөгч Юн хоёрын хоорондох ширүүн өрсөлдөөнд ч хүч нэмсэн юм. 

И Жэ Мён гэж хэн бэ?

Хүний ​​эрхийн хуульч мэргэжилтэй ба саяхан гаргасан дурсамж номондоо Ли бага насаа “өрөвдөлтэй” гэж тодорхойлсон юм. Тэрээр ядуу тарчиг гэр бүлд  1963 онд Кёнбүк мужийн Андунгийн уулын тосгонд төрсөн ба таван хүү, хоёр охинтой өнөр гэр бүлд хүмүүжжээ.  Гэр бүлийнх нь тарчигхан нөхцөл байдлын улмаас дунд сургуулиа орхиж, хууль бусаар ажилд орж байсан нэгэн. Үйлдвэрийн ажилчин байхдаа үйлдвэрлэлийн осолд орж, хуруу нь үйлдвэрийн цахилгааны туузанд хавчигдаж, 13 настайдаа бугуй нь хэвлэлийн машинд дарагдсаны улмаас гар нь насны гэмтэл авсан гэдэг.

Ли хожим нь 1978, 1980 онд тус тус  ахлах болон их сургуулийн элсэлтийн шалгалтанд орох хүсэлт гаргаж, бүрэн тэтгэлэгтэйгээр хуулийн чиглэлээр суралцаж, 1986 онд Хуульчийн шалгалтад тэнцжээ. 

Түүнийг Өмнөд Солонгосын дээд давхаргын гишүүд бүдүүлэг хүмүүжилгүй гэж гадуурхдаг ч  Ли улс төрийн карьераа эхнээс нь өөрийн хүчээр босгож чадсан гэж үздэг. Тэрээр 2010 онд Соннам хотын даргаар сонгогдон ажиллаж байхдаа хэд хэдэн халамжийн бодлогыг хэрэгжүүлж, 2018 онд Кёнги мужийн захирагч болж байжээ. 

Ли Ковид-19 тахлын үеэр Кёнги  мужийн бүх оршин суугчдад бүх нийтийн тусламжийн буцалтгүй тусламж үзүүлэхийг шаардсаны улмаас төв засгийн газартай зөрчилдөж байсан түүхтэй. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...

Л.Оюун-Эрдэнэ: Ордон дотор би хүч алдаж байгаа нь үнэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд гишүүдийн...

Н.Номтойбаяр: Төрд хагарлын хар мөр үлдээхийг зөвшөөрөхгүй

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл...