Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй болох эрх чөлөөтэй боллоо.  Тус улсын Эрүүл мэндийн сайд Дао Хун Лан, “Ирээдүйд хүн ам цөөрөх нь “Вьетнам улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжил, урт хугацаанд үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалахад заналхийлж байна” гэж Ханой Таймс сонинд хэлжээ.

Тус улсын коммунист засгийн газар 1988 онд төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихдээ  хоёр хүүхдийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм.  Тухайн үед Вьетнам улс  олон арван жилийн дайны үр дагаврыг даван туулж байсан хүнд үе байв. 

Харин сүүлийн жилүүдэл төрөлт эрс багасч үнэмлэхүй доод хэмжээндээ хүрсэн, мөн дагавар үр нөлөөнүүд гарч эхэлсэн тул ийнхүү бодлогоо цуцалсан байна.

Төрөлт буурч байгаа нь амьжиргааны өртөг өндөртэй Хо Ши Мин, нийслэл Ханой зэрэг хот суурин газруудад хамгийн тод ажиглагджээ. Мөн хоёр хүүхдийн бодлоготой холбоотойгоор жендэрийн хувьд мэдэгдэхүйц ялгаа бий болсон аж.  Өнгөрсөн онд Вьетнамын хүйсийн харьцаа 100 охин тутамд 111 хөвгүүд байжээ. Дэлхийн банкны мэдээлснээр, эрэгтэй, эмэгтэй төрөлтийн ялгаа Хойд Вьетнамын Улаан голын бэлчир болон Хойд Мидланд болон уулархаг нутагт хамгийн тод, харин Төв өндөрлөг болон Меконг голын бэлчирт хамгийн бага байдаг аж. Хэдийгээр эмч нарыг   эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хүйсийг хэлэхийг хориглодог ч эмч нар эцэг эхтэй кодлосон үгээр харилцаж хүйсээс шалтгаалсан үр хөндөлт хийлгэсээр байсан  гэж Вьетнамын хэвлэлүүд мэдээлсээр байв. 

Статистикийн ерөнхий газраас “2039 он гэхэд 15-49 насны эрэгтэйчүүдийн тоо 1.5 саяар нэмэгдэж, 2059 он гэхэд 2.5 сая болж өснө” гэж анхааруулж байлаа.  Энэ хандлагыг өөрчлөхийн тулд тус улсын  Эрүүл мэндийн яамнаас “ургийн хүйсийг сонгох” үр хөндөлтийн торгуулийг гурав дахин нэмэгдүүлж, 3,800 орчим доллар болгохыг санал ч гаргаж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....