“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны 385-р тогтоол, Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 424 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат томилогдон ажилласан. Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томиллоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон нэг жил 7 сарын хугацаанд 46.2 сая тонн нүүрс олборлож, 59.2 сая тонн нүүрс борлуулж 6.1 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж Улсын төсөвт 5.0 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж ажиллалаа.

Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх компанийн санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат амжилттай хэрэгжүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалд ажлаа хүлээлгэж өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...