Бүх төрлийн хорт хавдрын эсрэг вакцин удахгүй гарна

Хүн төрөлхтөн хорт хавдрыг ялах, эмчлэх судалгаа, шинжилгээг олон жил хийсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд хүний дархлааны системийг идэвхжүүлж, хорт хавдрын эсүүдийг таньж устгах чадвартай вакцин бүтээхээр эрдэмтэд ханцуй шамлан ажиллаж буй.

Тэгвэл хорт хавдрын эсрэг вакцины судалгаа амжилттай болж үр дүнгээ үзүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл эрдэмтэд хүний дархлааны системийг идэвхжүүлж, хорт хавдрын эсүүдийг таньж устгах чадвартай вакцин бүтээхэд нэг алхам ойртжээ.

Флоридагийн их сургуулийн судлаачид шинэ төрлийн МРНХ буюу олон төрлийн хавдрын эсрэг вакциныг хөгжүүлж, гахайн дээр туршиж үзсэн байна. Энэхүү вакцин нь дархлааны системийг идэвхжүүлж, хавдрын эсүүдийг устгах чадвартай болох нь эхний туршилтаар батлагдсан ба туршилтын үр дүнд олон төрлийн хавдрын эсрэг вакцин бүтээх боломжийг нээлээ гэж мэдэгдлээ.

Флоридагийн их сургуулийн судлаачдаас гадна Оросын эрдэмтэд хорт хавдрын вакцин бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд Оросын “Enteromix” нэртэй вакцин нь колоректаль хорт хавдрын эсрэг 100% үр дүнтэй байгаагаа эрт үеийн клиникийн туршилтаар баталсан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...