AI ашиглан 1000  гаруй өвчний эрсдлийг илрүүлэх хэрэгсэл бүтээжээ

Европын молекул биологийн лаборатори (EMBL), Германы хорт хавдрын судалгааны төв (DKFZ) болон Копенгагенийн их сургуулийн судлаачид хамтран хиймэл оюун ухаан ашиглан 1000  гаруй өвчний эрсдлийг илрүүлэх хэрэгсэл бүтээжээ. Delphi-2M нэртэй хиймэл оюун ухаант энэхүү хэрэгсэл нь хүний эрүүл мэндийн түүх, амьдралын хэв маяг, нас, хүйс зэрэг мэдээллийг ашиглан 1000 гаруй өвчний эрсдэлийг урьдчилан таамаглах боломжтой аж. Delphi-2M нь 20 жилийн хугацаанд хүний эрүүл мэндийн өөрчлөлтүүдийг урьдчилан тооцоолох чадвартай бөгөөд энэ нь эмч нарт өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Энэхүү AI хэрэгсэл нь UK Biobank-ийн 400,000 хүний эмнэлгийн мэдээлэл дээр суурилсан бөгөөд Дани улсын үндэсний бүртгэлээс 1.9 сая хүний мэдээллийг ашиглан туршсан байна. Delphi-2M нь олон төрлийн өвчнийг зэрэг оношлох чадвартай, уламжлалт нэг өвчний оношлогооны хэрэгслүүдээс илүү өргөн хүрээтэй бөгөөд нарийвчлалтай мэдээллийг эмч нарт өгөх ажээ.

Энэхүү шинэ технологи нь ирээдүйд эмнэлгийн оношид хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг ашиглан илүү нарийвчилсан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах боломжийг олгоно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад оруулна

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын...

Ц.Гансүлд: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд...

Дээд шүүх “Ногоон автобусны хэрэг”-ийг хэлэлцэж байна

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын...

Газар тариалан эрхлэгч компаниудад 3400 төгрөгөөр шатахуун нийлүүлнэ

Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг...