“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ээлттэй хувьцаат компани болгох хэлэлцүүлэг болов

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, хөрөнгийн биржээр арилжаалах, компанийг нээлттэй хувьцаат компани болгох талаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд гарсан байдаг.
Тус тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүднээс “Эдийн Засгийн хөгжлийн төв” УТҮГ-тай хамтран компанийг нээлттэй хувьцаат компани болгох боломжийн талаарх судалгаа, зөвлөмжийг боловсруулж өнөөдөр холбогдох төрийн байгууллагуудын оролцоог хангасан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У. Бямбасүрэн нээж үг хэллээ. Монгол Улсын 3.4 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг тус компанийг нээлттэй хувьцаат компани болгох тухай асуудалд онцгой ач холбогдол өгч, бүх талын оролцоог хангах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК, Эдийн засгийн хөгжлийн төв УТҮГ, “Эрдэнэс Монгол” ХХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК зэрэг 14 байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...