Англичууд Трампын айлчлалыг эсэргүүцэж жагслаа

2025 оны 9-р сарын 17-18-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британи улсад хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийлээ. Тэрбээр Их Британийн хаан Чарльз III болон хатан Камилла нарын урилгаар Уиндзор ордонд хүлээн авалтанд оролцож, тус улсын түүхэнд анх удаа хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийсэн гадаадын удирдагч болжээ.

Трамп болон эхнэр Меланья Трамп нарыг Уиндзор ордонд хаан Чарльз III, хатан Камилла нар хүлээн авч, тэднийг Вильям, Уэльсийн гүн, Кэтрин, Уэльсийн гүнгийн хамт угтан авсан байна. Төрийн ёслолын хүрээнд хааны ордонд цэргийн парад, тэрэгний жагсаал, тансаг оройн зоог зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулав.

Трампын айлчлалын үеэр Их Британи АНУ-ын хөрөнгө оруулалтаар £150 тэрбумын дээд хэмжээний хөрөнгө оруулалт авсан талаар зарлалаа. Үүнд Blackstone компаниас £90 тэрбумын дата төвийн төсөл, Palantir компаниас £1.5 тэрбумын хөрөнгө оруулалт, Prologis компаниас £3.9 тэрбумын логистикийн дэд бүтцийн төсөл зэрэг багтжээ. Мөн Microsoft компани £22 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна .

Трампын айлчлалын үеэр Лондон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж үүнд нь  олон мянган хүн оролцсон байна. Жагсагчид Трампын бодлого, үг хэллэгийг эсэргүүцэж, “Трампыг хүлээн авахгүй” гэсэн уриаг барьсан байв. Мөн Уиндзор ордны хананд Трамп болон Жефри Эпштейний хамт авхуулсан зургийг нааж эсэргүүцлээ илэрхийлжээ. Жефри Эпштейн нь бага насны охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан, олон удаа хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт буруутгагдсан, нэр муу ч нөлөө бүхий бизнесмэн, ул төрч байсан бөгөөд 2019 онд нас барсан юм. Эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор дөрвөн хүнийг баривчлан саатуулжээ.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...