Эрүүл монгол хүний төлөөх ЭРТ ИЛРҮҮЛЭГ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас өнгөрсөн 3 жилд хэрэгжүүлсэн бодлогууд дотроос олон нийтээс хамгийн их талархал, дэмжлэг хүлээсэн нь “Эрүүл мэнд-Үндэсний баялаг” уриан дор хэрэгжүүлж буй хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны кампанит ажил юм. Бид өмнө нь өвдсөнийх нь, өвчин эмгэг ужгирсных нь дараа хөөж эмчлэх гээд хамаг мөнгөө барж, ихэнхийнх нь амв насыг аварч чаддаггүй байлаа. Өвдсөнийх нь дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн сайн эмчилгээ гэдэг хандлага эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн нь өнгөрсөн гурван жилийн хамгийн онцлох бодлого байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.

2022 оны 5-р сараас хэрэгжүүлж эхэлсэн эрт илрүүлгийн оношилгоо, үзлэгт 1.5 сая хүн хамрагдсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үзлэгээр нэг сая гаруй өвчлөлийг илрүүлсэн, урьдчилан сэргийлэх боломжийг нээсэн юм байна. Монголчуудын дунд хоол боловсруулах эрхтний эмгэг хамгийн өндөр буюу 58 орчим хувийг эзэлжээ. 18-аас 60 насны хүмүүсийн дундаас 5653 хортой болон хоргүй хавдар байгааг эрт илрүүлэг, үзлэгээр тогтоожээ. 0-18 насынхны дунд 278 хавдар байсныг нээн илрүүлсэн гэхээр энэхүү кампанит ажил үр дүнгээ өгч байгааг илтгэнэ. Хорт хавдрыг эрт илрүүлж чадвал эмчлэх боломжтой, эдгэрэх найдлагатай байдаг учраас эрт илрүүлсэн тоо бүрийн ард хүний амь нас яригдаж байна гэсэн үг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрт илрүүлэг, үзлэгт нийтээрээ хамрагдахыг нэг биш удаа уриалж байв. Эрүүл мэндийн даатгалаараа жилд нэг удаа бүрэн оношилгоо, үзлэгт орно гэдэг ашиглаж чадвал, сэхээрч ойлговол эрүүл мэндээ хамгаалах маш том боломж. Тийм ч учраас Засгийн газрын энэ кампанит ажил олон нийтээс хамгийн өндөр үнэлгээ авсан байх. Үзлэгт орох хүмүүсийн ердөө 40 хувь нь осноос үзвэл бид өөрсдөө эрүүл мэндээ анхаарахад тун хойрго ханддагийн илрэл байх. Эрүүл мэнд эрхэм баян гэдгийг санаж сэхээрэх цаг болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн эрүүл монгол хүн энэ улсын хамгийн том баялаг билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

“Монгол Улс Ардчиллын Баянбүрд” олон улсын хурал эхэллээ

Олон Улсын Ардчилсан Холбооны /IDU/ “Монгол Улс Ардчиллын Баянбүрд”...

Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...