Нэгээс доош насны хүүхдэд жимсний шүүс өгч болохгүй!!!

Нэгээс доош насны хүүхдэд жимсний шүүс өгч болохгүй,  1-ээс 3 настай хүүхдэд жимсний шүүсийг өдөрт 110 грамм, 4-6 насны хүүхдэд 170 орчим граммаас хэтрүүлэлгүй уулгахыг Америкийн хүүхдийн эмчийн академиас анхааруулжээ. Хэдийгээр жимс, хүнсний ногоо эрүүл хүнсэнд багтдаг ч жимсний шүүс хүүхдэд их өгөх нь хүүхдийн таргалалт, шүд цоорох өвчлөлд өртөх эрсдлийг нэмж байна гэсэн судалгааны дүн гарсан байна. 
Учир нь жимс, хүнсний ногоо нь бүтнээрээ байхдаа эслэг бүхий нүүрс ус, уураг, өөх тос, эрдэс бодис, витамин зэрэг шим тэжээлийн багц байдаг. Гэвч шүүс болгосноор  амин чухал эслэг хэсгийг салгаж авдаг бөгөөд үлдсэн их хэмжээний фруктозыг боловсруулахын тулд бидний бие дассанаас өөр аргаар боловсруулж, метаболизмд оруулах шаардлагатай тулгардаг ажээ. Жишээлбэл, алимыг бүхэлд нь идэх нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэггүй ба учир нь жимс жимсгэнэ, зарим хүнсний ногоонд байдаг фруктоз нь цусанд аажмаар ордог. Харин алимны шүүс уух нь цусыг фруктозоор дүүргэдэг байна. 
“Цус нь чихэрлэг байж болохгүй. Энэ нь эрхтнүүдэд аюултай тул бие нь өөртөө сахараас хурдан ангижрах, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах олон механизмтай байдаг. Сахарын солилцоонд оролцдог элэг нь бие дэх их хэмжээний чихрийг арилгахын тулд эдгээр илчлэгийн ихэнх хэсгийг хуримтлуулж, өөх тос болгон хувиргадаг”  Энэ бол цорын ганц сөрөг нөлөө биш гэж Харвардын их сургуулийн хоол тэжээлийн хэлтсийн судлаач Васанти Малик хэлэв.
АНУ-ын Райли эмнэлгийн хүүхдийн чихрийн шижин өвчтний эсрэг хөтөлбөрийн захирал, Индианагийн их сургуулийн анагаах ухаан, молекул генетикийн профессор Ханноны хэлснээр жимсийг хатуу хэлбэрээр хэрэглэх үед таны тархи эдгээр илчлэгийг бүртгэж, хоол хүнсний хэрэглээгээ тохируулдаг  бөгөөд  фруктоз аажмаар  биед шингэдэг аж. Харин  шүүс болгосон үед ийм тархины ийм бүртгэл хийгдэхгүй ба маш их хэмжээний илчлэг ууж биед орсон ч цадах мэдрэмж төрөхгүй учир дахин идэж эхэлдэг байна. 

Хэрэв таны хүүхэд идэж чаддаг л бол хөнгөн зууш, амттан хэлбэрээр хүүхдэдээ бүхэл жимс өг. Жимсний шүүсийг өдөрт тал аягаас хэтрүүлэх хэрэггүй гэж  байх ёстой гэж профессор Ханнон зөвлөлөө. \

Эх сурвалж CNN

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ХУД-ийн 250 дугаар цэцэрлэг тэргүүн байрт шалгарлаа

Улаанбаатар хотын 2024 оны цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн...

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...