Манай улсын авлигатай хийж буй тэмцлийг Транспэрэнси Интернэшнл байгууллага дэмжинэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериантай уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулахад хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй зарим ажлаас танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, авлигатай хийх тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдээс илүү олон авлигын хэрэг илчлэгдсэн. Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын авлигын үзүүлэлт хойш татагдах байх. Гэхдээ Засгийн газар авлигатай системийн, эрхзүйн түвшинд тэмцэж, авлигаас ангижирах зорилтоо тууштай хэрэгжүүлнэ.
Авлигын төсөөллийн индексээр ухрах нь авлигачдад өөрсдийгөө хамгаалахад таатай шалтаг болох эрсдэлтэй. Иймд Монгол Улсын энэхүү бодит нөхцөл байдлыг авч үзэх нь авлигатай хийх тэмцэлд чухал нөлөөтэй гэж хүсэж байгаагаа илэрхийллээ.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан Монгол Улсын Засгийн газар авлигатай хийж буй тэмцлээ цаашид тууштай  үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд бухимдал үүсгэж, үл ойлголцолд хүргэж болох ч гэлээ авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжсэнээр ялах боломж нэмэгддэг. Тиймээс бид авлигатай тэмцэж тэмцэж байгаа Монгол шиг орныг цаашид ч дэмжсээр байх болно гэв. Мөн шүгэл үлээгчдийг эрх зүйн орчноор хангахад илүү анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хүүхдүүд үндэснийхээ бичгийг сурч, өв соёлоороо бахархав

Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд...

Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл...

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд уншигчдын гарт очлоо

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаяр агсны шилдэг бүтээлүүдийг эмхтгэн гурван боть...

Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын...