Зайсан орчмын таван орон сууцны уснаас хүний өтгөнөөс гардаг E.coli нян илэрчээ

Төвлөрсөн бус усны эх үүсвэртэй Зайсан орчмын орон сууцны хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар-Ecoli, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч-Salmonella, shigella илэрсэн талаар Усны газраас мэдээллээ. Мөн нитрат, ионы агууламж ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ундны усандаа шинжилгээ хийлгэх шаардлагатай байгааг анхааруулав Дээрх нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар (E.coli) илэрч буй
нь нүхэн жорлон, бохирын цооног болон ариутгах татуургын системийн найдваргүй байдал, үерийн ус, цасны хайлалт, хөрсний бохирдол зэргээс үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.
Усны газрын дарга З.Батбаяр энэ тааар хэлэхдээ:
-“Усны газрын лабораторийн шинжилгээний дүнгээр Зайсан орчмын таван хотхонд ундны уснаас нь гэдэсний савханцар илэрсэн. Өөр бусад лабораторид хийгдсэн шинжилгээний дүн хараахан нэгтгэгдээгүй байна. Дээрх хотхонууд Зайсангийн амын энд тэнд байршилтай байгаа учраас тухайн газарт тэр чигтээ гэдэсний савханцар илэрсэн байх эрсдэлтэй.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газарт халдварт болон халдварт бус өвчин тархах эрсдэл үүссэн байж болзошгүй талаар мэдээлж, энэ асуудалд анхаараасай гэдэг үүднээс албан хүсэлт явуулсан. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаж, энэ талаар судалгаа хийхийг зөвлөсөн байгаа. Зайсангийн аманд байршилтай 3-4 сургууль бий. Тухайн сургуулиудад ойролцоогоор дөрөв орчим мянган хүүхэд суралцаж байна. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн эрүүл мэнд эрсдэлд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Гэдэсний савханцар нь хүний ялгадаснаас буюу жорлонгоос бохирдож байгаа бохирдол байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог зүйл. Бид гэдэсний савханцраас сэргийлэхийн тулд бие зассаны дараа гараа угааж, гаднаас гэртээ орохдоо гутлаа тайлдаг. Гэтэл ундны уснаас энэ төрлийн савханцар илэрч байна. Ганц энэ бодис ч биш маш олон төрлийн бодис бий.

Бид их олон жилийн турш голын хамгаалалт, ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн талаар ярьсан. Харин энэ тухай асуудал хамгийн ихээр алдагдсан газар нь Зайсангийн ам орчимд. Энэ жижигхэн аманд 16-20 мянган хүний бөөгнөрөл үүсгэж, нэг га газарт 900 айлын орон сууц барьсны гай энэ мэтээр илэрч байна. Хэдийгээр гэр хороололд олон жорлон байдаг мэт боловч жорлон нь нэг л айлын хэрэгцээнд байдаг. Гэтэл Зайсанд 900 айлын орон сууцны бохирдол нэг том агуулах дотор хуримтлагдаж байгаа. Тэр бохирын сав нь хаа нэг газартаа асуудал үүсэж, алдагдсан байх эрсдэлтэй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...