БНСУ-ын мульт виз 3-5 жилийн хугацаатай болжээ

БНСУ-ын мульт визэнд өөрчлөлт орж, жилээс дээш оршин суусан оюутан визтэй залуус эхнэр, нөхөр, хүүхдээ гурван жилийн мульт виз хүсэх боломжтой болжээ. Дагалдан виз гарахгүй байгаа аав ээж, эхнэр, хүүхэд, нөхрийн визээ энэ визээр мэдүүлэх боломжтой болсон байна. Уг журмыг 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд шинэчилжээ. Ингэснээр анх удаагаа мульт виза хүсэж байгаа хүн заавал жилийн виз авахгүйгээр гурван жилээр хүсэх боломжтой болжээ.

Олон удаагийн визэнд шинээр нэмэгдсэн нөхцөл болон бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Мульт визний хугацаа 3 болон 5 жил болон өөрчлөгдсөн болно. /Олон удаагийн визийн нөхцөл хангасан иргэн шууд 3 жилээс эхэлнэ/
  • БНСУ-д эхнэр, нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл нь (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг, эх, 19 наснаас доош насны хүүхэд) 1 жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн
  • Хүчинтэй хугацаа /1 удаа оршин суух хугацаа: 3, 5 жилийн олон удаагийн виз /90 хоног

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  • Виз мэдүүлгийн маягт, сүүлийн 6 сарын дотор авсан 3.5×4.5см хэмжээтэй өнгөт зураг
  • Гадаад паспорт /Хуулбар 1 хувь /
  • Нөхцөл хангаж буйг нотлох бичиг баримт
  • БНСУ-д оршин сууж буй гэр бүлийн иргэний гадаад иргэний үнэмлэхийн хуулбар (оршин суух хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх)
  • Төрөл садангийн лавлагаа эсвэл төрсний бүртгэлийн лавлагаа /E-Монголиагаас/
  • D-2~D-4 ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд сургуулийн тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт
  • E ангиллын визээр оршин сууж буй тохиолдолд ажлын газрын тодорхойлолт
  • Санхүүгийн чадвар нотлох бичиг баримт
  • Аж ахуйн нэгжийн захирал: Татварын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-Монголиагаас/, ажлын газрын тодорхойлолт
  • Виз мэдүүлэгчийн нэр дээрх дансны сүүлийн 6 сарын хуулга (хамтран эзэмшигч байх боломжгүй)
  • Гэрлэлтийн лавлагаа /E-Монголиагаас/

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...