Б.Солонгоо: Дубайн гэрээг Жан Себастиан Жакийн гал тогооны өрөөнд тохиролцсон

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өөрийн твиттер хуудаст нэгэн сонирхолтой жиргээ хийв. Оюутолгойн алдарт Дубайн гэрээг Рио Тинтогийн Зэсийн группын захирал байсан хүний гал тогооны өрөөнд хийсэн тухай баримт дэлгэв. 2015 онд Дубайн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар оролцож, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Д.Ганболд нар гарын үсэг зурж байв. Дэд сайд Б.Солонгоо “Дубайн гэрээ гэж бидний хэлж заншсан баримт бичгийг тухайн үед Рио Тинтогийн Зэсийн группийн захирал байсан Жан Себастиан Жакийн гал тогооны өрөөнд тохиролцсон гэдэг.

Рио Тинтод маш ашигтай хэлцэл байсан учраас Жак захирал нь Рио Тинтогийн гүйцэтгэх захирал болон дэвшиж, хэрхэн ашигтай хэлцэл хийсэн талаараа “гайхуулж”, бизнесийн томоохон хурлын үеэр гал тогооны өрөөндөө манай Засгийн газрын тэргүүнтэй 5 өдөр “хэлэлцээр” хийснээ ярьж, хүмүүсийг гайхашруулсан байдаг. Оюутолгой төслийн хувь заяаг Рио Тинтогийн захирлын гал тогооны өрөөнд наймаалцах нь манай улсын эрх ашигт нийцсэн үү. Мэдээж үгүй. Тухайн үед Австралийн хэвлэлд энэ талаар мэдээллүүд гарсан байдаг” гэжээ. Энэ талаарх мэдээллийн холбоос https://www.afr.com/rear-window/for-rio-tintos-jeansbastien-jacques-family-is-off-limits-except-when-it-suits-him-20180412-h0yonx юм байна.

Дубайн гэрээ буюу хөрөнгө оруулалтын жагсаалтыг тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг хийсэн. Одоо Ч.Сайханбилэг гадаад улсад амьдарч, түүн рүү хүчирхийллийн хэргээр ял эдэлж байсан Д.Сүндийн мэдлийн ББСБ-аас 2023 онд л гэхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хүчинтэй кредит картын данс руу дөрвөн удаагийн үйлдлээр 250,000 ам.доллар буюу 800 гаруй сая төгрөг шилжсэн болохыг хэвлэлүүд мэдээлж байсан. Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийн эзэмшлийн “Байгаль хаус” ХХК руу 220 сая төгрөгийн гүйлгээ хийсэн гэх мэдээлэл ч байна. Үүнээс гадна нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байсан Г.Төмөрбаатар Ч.Сайханбилэг рүү өнгөрсөн 10-р сард 2.8 сая ам.доллар буюу 8.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байж болзошгүйг өнгөрсөн 7 хоногт хэвлэлүүд мэдээлсэн.

Сүүлийн хэдэн жил Оюутолгойн гэрээг шинэчлэх ажлыг гардаж байгаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо энэ мэдээллийг санамсаргүй бичээгүй байх. Засгийн газрын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд ойрын хугацаанд Ч.Сайханбилэгийг эх оронд нь авчрахаар ажиллаж байгааг дэд сайдын энэ жиргээнээс “уншиж” болох байх. Хэдийгээр эрэн сурвалжлагдаж байгаа ч гэсэн Ч.Сайханбилэг өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгддэг. Тэрбээр гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалтыг гацаанаас гаргасандаа хэзээ ч харамсахгүй гэж хэлж байсан удаатай. Юутай ч ойрын өдрүүдэд Оюутолгойн гэрээ, Ч.Сайханбилэгийг эргүүлэн авчрах зэрэг сэдэв улс төрд голлох бололтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...