Цаг агаар хүндэрвэл сурагчдын амралтад зохицуулалт хийх боломжтой

Боловсролын ерөнхий газраас хичээл сургалтын үйл ажиллагааг өвөлжилт хүндэрвэл зохицуулалт хийж, өвлийн амралтыг сунгах талаар зөвлөмж гаргалаа. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл хуваарийн дагуу маргааш буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр эхлэх учиртай.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим аймаг, сумын нутгаар цас их орж, 2023 оны  арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд цасан шуурга шуурах, нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилийн II улирлын эхлэх хугацаанд уян хатан зохицуулалт хийх боломжтой хэмээн БШУЯ-ны харьяа Боловсролын ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэв.

Хэрэв цаг агаар эрс хүйтэрч, зам, даваа хаагдах эрсдэлтэй байвал өвлийн амралтад ч дээрх зохицуулалтыг хийх боломжтой аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...