Л.Энх-Амгалан: Хэн дуртай нь багшийн цалинг 1000 долларт хүргэх боломжгүй

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос аравдугаар сарын 5-нд  болох Дэлхийн багш нарын өдрөөр “Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэе” шаардлагын хүрээнд орон даяар ажил хаялт зарлахаар болсон талаар мэдээлсэн. Монголын багш нарын ҮЭХ-ны дарга Д.Мөнхбаатар “Бид 2023 оны есдүгээр сард салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хэлэлцээ эхлүүлэхгүй бол багш нар аравдугаар сарын 5-нд улсын хэмжээд ажил хаялт зарлана” гэсэн юм.

Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны дараа  “Боловсролын салбарын цалин чинь улсын төсөвтэй хамаатай биз дээ. УИХ-аар 19 их наядын төсөв баталж байгаа. 19 их наядын 5 орчим их наяд нь цалин, тэтгэвэр байдаг. Үүний 1,1 их наяд нь зөвхөн боловсролын салбарын 93 мянган ажилтнуудад зарцуулагддаг. ДНБ, эдийн засгаа хэд дахин өсгөж байж энэ асуудлыг шийднэ гэхээс биш хэн дураараа гарч ирээд багш нарын цалинг 1000 ам.доллар болгоно гээд болчихгүй” гэсэн хариулт өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....