Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх төв нээлээ

Шилжилт хөдөлгөөн хийж байгаа иргэдэд бүхий л төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх “Буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих мэдээллийн төв”-ийн нээлт өчигдөр боллоо. Тус төвийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт байгуулсан юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа xот, xөдөөгийн сэргэлтийг дэмжиx, төвлөрлийг сааруулаx, xөгжлийг xөдөө рүү чиглэxэд дэмжлэг болоx томооxон ажлын нэг хэсэг юм.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог. Гэвч нийт нутаг дэвсгэрийн 0.03 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 орчим хувь нь амьдарч байна. Мөн орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн тасрахгүй байгаа нь хөдөө, хотын ялгааг улам бүр нэмэгдүүлж, орон нутагт зах зээл хумигдан, ажлын байр, иргэдийн орлого буурч, орон нутаг эзгүйрэх гол нөхцөл нь болж байгаа юм. Иймээс “Буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих мэдээллийн төв”-өөр дамжуулан  хүн амын хэт төвлөрлийг бууруулахад аймаг, орон нутгийн удирдлагуудтай бүхий л талаар хамтран ажиллах, буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих орон нутгийн бодлогыг иргэдэд тухай бүр хүргэх нөхцөл, боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....