Ногоон автобусны бүх эд анги Солонгосын DAEWOO үйлдвэрийнх, угсралтыг Вьетнамд хийсэн

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд сүүлийн 14 жил орхигдоод байсан нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийж,  насжилт нь дууссан, техникийн шаардлага хангахгүй болсон автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнээс гаргахаар шийдвэрлэсэн. Нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд нийт 1240  тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 85 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай, стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд үйлчилгээд явж байгаа.

Тиймээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлийн ажлыг эхлүүлж, 2022, 2023 онд нийт 224 шинэ автобусыг үйлчилгээнд гаргажээ. Үүний үргэлжлэл болгож БНСУ-ын Young An корпорацийн ZYLE Daewoo Bus компанид үйлдвэрлэдэг 2023 оны шинэ загвар болох Евро-5 стандартын BS-106 их багтамжийн автобуснаас 600-г үе шаттайгаар оруулж ирэн нийтийн тээвврийн үйлчилгээнд ийнхүү нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Гэвч сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр энэхүү автобусыг хуучин, техникийн шаардлага хангаагүй гэх ташаа мэдээлэл тарав. Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн газар болсон холбогдох байгууллагуудаас энэхүү ташаа мэдээллийг залруулж үнэн, бодитой мэдээллийг олон нийтэд өгч байна. Олон нийтийн цахим сүлжээнд гарсан ташаа мэдээлэлд БНСУ-д үйлдвэрлээгүй Вьетнамд үйлдвэрлэсэн, зарим эд анги нь зэвэнд идэгдсэн, хуучин автобусыг авч ирлээ гэх агуулгатай мэдээлэл цацагдсан юм. Энэ талаар Зорчигч тээврийн нэтгтэл ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер н.Бат-Оргил тайлбар хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Энэхүү ногоон өнгийн автобус нь DAEWOO үйлдвэрийнх. DAEWOO Bus компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэр буюу угсралтын үйлдвэртэй. Монголд орж ирсэн ногоон автобуснуудын бүх эд анги нь Өмнөд Солонгосын DAEWOO үйлдвэрийнх. Угсралтыг Вьетнамд хийсэн. Шинэ техник хэрэгсэл гэдгийг батлах бүхий л бичиг баримт, хуулга бий. 2009 онд үйлдвэрлэж Монголд парк шинэчлэлээр ирж байсан автобуснуудтай харьцуулахад энэ удаагийн автобуснууд лед гэрэлтэй. Мөн паар нэмэгдэж, дулаалгын тусгай материалтай ирсэн. Үйлдвэрлэлийн явцын бичлэг удахгүй тавигдана.

Суудал бүрийн дээр паартай. Бусад үзүүлэлт, хэрэгслүүдийг харьцуулаад үзэх боломжтой. Цонх нь цантдаггүй материалаар хийсэн учир хуучин автобус гэдэг ташаа мэдээлэл. Хөдөлгүүрийн тухайд утаа бага гаргадаг зэвнээс хамгаалсан хамгаалалттай. Улаанбаатарт үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Автобус шатдаг асуудал ч олон гардаг. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Дизель автобуснууд 20 ширхэг орж ирсэн. Маргааш 80 ширхэг ирнэ. Ирсэн даруйд нь яаралтай цахим карт уншигчийг суулгаж хөдөлгөөнд оролцуулна” гэх мэдээллийг өглөө.

БНСУ-ын Daewoo Bus үйлдвэрийн энэхүү ногоон автобус нь нийт 600 орчим үйлвэрдэгдэж байгаа бөгөөд нэг тус бүрийн үнэ нь 336 сая төгрөг. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэ юм.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах Дэү брэндийн NEW BS 106 загварын автобусны давуу талууд:

  • Өвлийн хүйтэнд цонх цантуулахгүй, зорчигчдыг дааруулахгүйн тулд хана, таазанд нэмэлт дулаан барьдаг сайжруулсан арьсан доторлогоо хийжээ.
  • Одоо нийтийн тээвэрт явж байгаа хуучин Дэү автобус  нь халаалтын гурван паартай бол шинэ нь зургаа болгож нэмэгдүүлсэн.
  • Дотроо 27 инчийн дөрвөн дэлгэцтэй.
  • Дотроо 4-5 ширхэг гар утас цэнэглэх USB залгууртай.
  • Зорчигчийн 28 суудалтай бөгөөд өмнөх автобус нь хулдаасан суудлын бүрээстэй тул манайхан даавуун уут оёж угласан байдан. Харин шинэ загвар нь сайжруулсан бат бөх материалаар хийсэн суудлын бүрээстэй учир гадуур нь уут углах шаардлагагүй.
  • Эйр кондишн бүхий сэрүүцүүлэх болон дулаацуулах үлээлтийн системийн тусгайлсан тоноглолыг таазанд нь суурилуулсан бөгөөд зорчигч бүрийн дээрээс үлээнэ.
  • Өмнөх автобусууд гэрэл муутай байсан бол одоо дотор талын гэрлийг лед гэрлээр шинэчилсэн.
  • Автобусны гаднах гэрэлтүүлгийг нэмэлтээр хажуугийн хананд нь шийдэж өгсөн тул шөнийн цагаар гэрэлт автобусууд хөдөлгөөнд оролцоно.
  • EURO-5 хөдөлгүүр нь 8000 багтаамж бүхий хоёр турбо хөдөлгүүрийн  хүчин чадалтай.
  • Мотор нь байгальд ээлтэй аdd blue технологи болох түлшийг цэвэршүүлэн гаргах яндангийн шүүлтүүр тусгайлан хийснээр хар утаа ялгаруулахгүй.
  • Автобусны гадна талд ослын, харин дотор талд нь зорчигч бүр буух товч дарах боломжтой болсон.
  • Хуучин Дэү автобусны урт нь 11.2 м бол шинэ нь өмнөхөөсөө 1м-ээр урт.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...