Наадмаар М.Бадарчид өвдөг шороодсон дөрвөн бөх цол, нэг нь чимэг нэмнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын гарди М.Бадарч түрүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар улсын арслан цол хүртсэн. Гэвч түүнийн сорьцоос метенолон гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрч шууиган дэгдээв. Тэрбээр В сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгч, өөрийн биеэр хяналт тавихаар БНСУ руу явсан ч допинг хэрэглэсэн нь баталгаажсан байна.

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн

9.3.5.допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн баяр наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх,

9.3.6.олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан допингийн жагсаалтад орсон  хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага оногдуулах” хэмээн заасан байдаг.

Харин Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 

8.2.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээг өгсөн бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш гурав хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн тухайн бөх, харваачид олгосон улсын цолыг хураалгах саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

8.3.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 8.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зарлиг гаргаж, тухайн бөх, сурын харваачид олгосон улсын цолыг хураана” заасан байдаг.

Хэрвээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн эсрэг  байгууллагаас М.Бадарчийн шинжилгээний хариуг албан ёсоор баталгаажуулснаар, түүнд тавын даваанд өвдөг шороодсон Аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Э.Даш улсын харцага, долоогийн даваанд унасан аймгийн арслан С.Сүхбат улсын заан, наймын даваанд унасан улсын аварга О.Хангай чимэг нэмнэ. Харин есийн даваанд унасан Улсын харцага Ц.Бямба-Отгон улсын арслан болох юм.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...

Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар 10 сарын хугацаанд бодитой үр дүн гаргасан

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхлэв Тус...

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын хэргийг цагаатгасныг үндэслэлгүй гэж үзлээ

Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө...

Барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болно

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ....